Гэрээ, эрх зүйн газар

Үйл ажиллагааны стратеги зорилт:

  1. Салбарын бодлого, хууль тогтоомжийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх заавар, дүрэм, журмын төсөл боловсруулахад хууль зүйн техник, арга зүйн зөвлөмж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, боловсронгуй болгох санал боловсруулах;
  2. Удирдлагын шийдвэр болон яамны зүгээс бусад байгууллагатай харилцах, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах;
  3. Удирдлагын шийдвэрийн дагуу яамыг төлөөлж шүүх, прокурор, холбогдох хууль, хяналтын байгууллагатай харилцах;
  4. Салбарын хүрээний гэрээний төсөл боловсруулах, хянах, гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцох, яамны удирдлага, ажилтнуудад хууль зүйн техник, арга зүйн зөвлөмж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, эрх зүйн үндэслэлийг хангуулж, хууль тогтоомжид нийцүүлэх;
  5. Салбарын бодлого, хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх заавар, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах;
  6. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, зохицуулах;
  7. Сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр, яамны зүгээс бусад байгууллагатай байгуулах гэрээний эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах;
  8. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгүүлэх, хянах, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль зүйн техник, арга зүйн зөвлөмжөөр хангах;
  9. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;
  10. Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд удирдамж өгөх.
Ёс. Гэрээ, эрх зүйн газар
316 Б.Нармандах Гэрээ болон захиргааны хэм хэмжээ тогтоосон актын  асуудал хариуцсан ахлах шинжээч 263071 narmandakh@energy.gov.mn
Т.Тэгшбуян Салбарын хууль тогтоомж хариуцсан мэргэжилтэн tegshbuyan@energy.gov.mn
H.Өнөболд Тушаал шийдвэрийн системчлэл мэдээллийн сан кондификаци хариуцсан мэргэжилтэн unubold@energy.gov.mn
319 Б.Нямсүрэн Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 267069 nyamsuren@energy.gov.mn
Э.Ихбаяр Төрийн өмчийн төлөөлөл хариуцсан мэргэжилтэн ikhbayar@energy.gov.mn